Жирэмсний 7 дахь долоо хоног

Энэ долоо хоногийн онцлох зүйлс

Таны хүүхэд хэлбэржиж байна

Таны хүүхдийн жижигхэн нүүрний хэсгүүд – нүд, хамар, ам, чих – илүү тодорхой болж эхэлж байна. Гар, хөлний эхлэлүүд уртсаж байна.

Шинжилгээний сонголтууд

Жирэмсний эхний гурван сард хийх боломжтой шинжилгээнд NIPT цусны шинжилгээ, NT хэт авиан шинжилгээ, CVS багтана. Аль шинжилгээ танд тохирох талаар шийдэхэд хэцүү байвал эмч болон итгэдэг хүмүүстэйгээ ярилцаарай.

Зайлсхийх хүнс

Одоогоор дараах хүнснээс зайлсхийх хэрэгтэй: илд загас (swordfish), түүхий болон дутуу болгосон мах, загас /сүши, стейк гэх мэт/. Учир нь  бактери, шимэгч (жишээ нь Listeria, Toxoplasma) халдварлаж зулбах, дутуу төрөх эрсдэлтэй. Мөн түүхий сүү, зөөлөн бяслаг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.  Түүх ногоог угаалгүй хэрэглэх нь аюултай байж болно.  Нэмээд кофег их хэмжээгээр ууж болохгүй.  

7 долоо хоногтой үеийн хүүхдийн хөгжил

Хүүхдийн тань нүд

Харах боломжийг бүрдүүлдэг нүдний үндсэн хэсгүүд болох эвэрлэг бүрхүүл (cornea), солонгон бүрхүүл (iris), хүүхэн хараа (pupil), болор (lens), торлог бүрхүүл (retina) энэ долоо хоногт хөгжиж эхэлнэ. Хэдхэн долоо хоногийн дараа эдгээр нь бараг бүрэн хэлбэржсэн байна.

Хүүхдийн хоол боловсруулах систем

Хүүхдийн тань ходоод болон улаан хоолой үүсэж эхэлж байна. Улаан хоолой нь амнаас ходоод руу хоол дамжуулдаг гуурс юм. Мөн энэ долоо хоногт элэг, нойр булчирхай ч хөгжиж эхэлж байна.

Тархины хөгжил

Хүүхдийн нурууны багана болон тархи болох мэдрэлийн гуурс (neural tube) бүрэлдэж, хоёр үзүүр нь хаагдсан байна. Дээд хэсэгт нь тархи байрлах бөгөөд одоогоор урд тархи, дунд тархи, хойд тархи гэсэн гурван хэсгээс бүрдэж байна.

Гайхалтай нь жирэмсний туршид хүүхдийн тархи дунджаар минут тутамд 250,000 шинэ эс үүсгэж байдаг.

Таны хүүхэд усан үзмийн хэмжээтэй байгаа

Жирэмсний 7-р долоо хоногийн шинж тэмдгүүд

Анхаарах жирэмсний шинж тэмдгүүд

Жирэмсний үеийн бие маш хурдан өөрчлөгддөг тул шинэ өвдөлт эсвэл шинж тэмдэг “ердийнх” эсэхийг мэдэхэд хэцүү байдаг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдох эсвэл яаралтай тусламж авах шаардлагатай байж болох юм. Доорх шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглаарай. Мөн санаа зовох хэрэгтэй бол, инстинктийг дагаад тусламж авна гэдгээ санаарай.

Үнэрлэх мэдрэмж ихсэх

Шинээр жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн олонх нь зарим үнэрт мэдрэмтгий болж, дургүй хүрэхийг анзаардаг. Энэ нь таны биед хурдан өсөж буй эстроген дааврын нөлөө байж болно. Заримдаа таны хань, амьтан, гэрийн үнэр ч тааламжгүй санагдах магадлалтай. Гэхдээ энэ мэдрэмж түр зуурынх бөгөөд жирэмсний эхэн үеэс хойш алга болох магадлалтай.

Хоолны дургүй болох

Өмнө дуртай байсан зарим хоол одоо бүр дургүй санагдаж болох юм. Хоолны дургүйцэл нь мөн эстроген дааврын нөлөөгөөр үүсдэг. Ихэвчлэн жирэмсний эхний гурван сард эхэлж, хоёрдугаар сард арилдаг боловч, хүүхэд төрөх хүртэл та заримдаа өлсгөлөн, дургүйцэлтэй байж магадгүй.

Давсаг орчмын мэдрэмж нэмэгдэх

Давсгаа ихээр мэдрэх хэрэгцээ нь жирэмсний хамгийн түгээмэл эхний шинж тэмдгүүдийн нэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс болж, бөөр рүү цус илүү хурдан урсаж, давсгаа илүү ойр ойрхон дүүргэдэгтэй холбоотой.

Сэтгэл хөдлөлийн хэлбэлзэл

Жирэмсэн эмэгтэйчүүдийн олонх нь 6–10 долоо хоногийн үед сэтгэл хөдлөл нь ихэсдэг. Энэхүү мэдрэмж нь стресс, ядралт, дааврын өөрчлөлтөөс үүсдэг. Мөн эцэг эх болох тухай янз бүрийн мэдрэмж төрөх боломжтой.

Хэт их шүлс ялгарах

Та төсөөлөхгүй – жирэмсэн үед илүү их шүлс ялгарах нь хэвийн үзэгдэл юм. Илүү их шүлс ялгарах эсвэл бага шүлс залгих нь хосолсон байж болно. Дааврын өөрчлөлт, бөөлжих мэдрэмж, ходоодны хүчил шүлс ялгарах шалтгаан болж болно. Үүнийг даван туулахын тулд шүдээ илүү ойр ойрхон угааж, жижиг, тэнцвэртэй хоол идэж, ус сайн уугаарай. Мөн хатуу чихэр зажилж эсвэл бохь зажлах нь залгихад тусална.

Өтгөн хатах

Эмэгтэйчүүдийн тал хувь нь жирэмсний явцад өтгөн хаталттай тулгардаг. Энэ нь жирэмсний даавар булчин сулруулах учир хоол биеэр удаан хөдөлдөгтэй холбоотой. Өтгөн хаталтыг бууруулахын тулд эслэг ихтэй хоол (бүхэл үр тариа, жимс, хүнсний ногоо, буурцаг), ус сайн уух, дасгал хийх, өөр төрлийн жирэмсний витамин хэрэглэж үзэх, давсгаа мэдрэхэд биеэ суллах зэрэг арга хэмжээ авна.

Ходоодны хүчилд өртөх (Heartburn)

Ходоодны хүчил нь хоол боловсруулах эрхтний доод хэсэг, цээжний доод хэсэгт түлэх мэдрэмж төрүүлдэг. Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд зайлшгүй байдаг. Бууруулах арга: ходоодонд таагүй хоол, ундаа хэрэглэхээс зайлсхийх, жижиг хоол идэх, хоолны хооронд ус уух, бохь зажлах, дээгүүр унтах, унтахаас 2–3 цагийн өмнө идэхээс зайлсхийх.

Жирэмсний шинж тэмдэг мэдрэгддэггүй юу?

Дараагийн долоо хоногт жирэмсэн эмэгтэйчүүдийн 90 хувь нь ямар нэгэн шинж тэмдэг мэдэрдэг. Гэвч бүх эмэгтэй ийм биш. Хэрэв та жирэмсэн мэт мэдрэмжгүй (эсвэл шинж тэмдгүүд орж, гарч байгаа) бол эерэг тест гарсан бол, ихэнхдээ жирэмсэн байх магадлал өндөр. Яагаад зарим эмэгтэйд шинж тэмдэг мэдрэгдэхгүй байгааг хэн ч мэдэхгүй ч, энэ нь таны жирэмсэн байдалд ямар нэгэн асуудалтай гэсэн үг биш.

Жирэмсний 7-р долоо хоногт хийх зүйлсийн жагсаалт

1. Хоол хүнсэндээ анхаараарай

Эхний гурван сард сайн тэнцвэртэй хоол идэж чадахгүй байгаад санаа зовох хэрэггүй, бөөлжих мэдрэмж үүнийг хялбаршуулахгүй байж болно. Чадах чинээгээрээ эрүүл хоол идэхийг хичээгээрэй. Жирэмсэн байхдаа эрүүл хоол хэрхэн төлөвлөх, мөн 15 амттай, тэжээллэг жорыг судлаарай. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн сайн 12 хоолыг санаарай: Өндөг, самон загас, буурцаг, амттай төмс, бүхэл үр, самар, грек йогурт, брокколи болон бараан навчтай ногоо, туранхай мах болон тахиа, өнгөтэй жимс, хүнсний ногоо, авокадо, болон хатаасан жимс.

2. Ханьтайгаа харилцаагаа бэхжүүл

Та жинхэнэ утгаараа хүүхэд тээж байгаа ч, таны хань жирэмсэн байдалд оролцох олон арга зам бий. Хүүхэд төрөхөөс өмнө хамтдаа цагийг өнгөрөөх тусам, шинэ хүүхдийн асаргааг хамт даван туулахад илүү бэлэн болно. Эцэг эхийн тухай ярих, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө хуваалцах цаг гаргаарай.

3. Хүүхдийн хүйсийг урьдчилан таамаглах

Хүү эсвэл охин уу? Одоогоор хэлж болохгүй, гэхдээ та эдгээр шинжлэх ухааны үндэслэлгүй хүйс таамаглагч тестүүдийг туршиж үзэж болно.

4. Жирэмсэн болсноо хэзээ зарлахыг шийдэх

Зарим эмэгтэйчүүд эхний гурван сар дууссан, гэмтэх эрсдэл багассаны дараа жирэмсэн болсноо зарладаг бол, зарим нь шууд зарладаг. Зарим нь ажлын газрын нөхцөл байдлаас болоод удирдлага, хамт ажиллагсаддаа хэлэхийг хүлээдэг.  Зарим нь яагаад заримдаа ядралттай байгаагаа ойлгуулахыг хүсдэг. Мөн жирэмсэн болсон мэдээгээ олон нийтэд хэрхэн хүргэхийг төлөвлөж, бусад эцэг эхчүүдээс санаа авч болно.

Жирэмсний долоо дахь 7 хоногийн хэвлий

Таны хэвлий одоо хэр нь их өөрчлөгдөөгүй мэт харагдаж болох юм (ялангуяа сул хувцасны доор нуусан бол). Харин таны томорч буй хөх өөр түүх ярьж магадгүй. Та хөхний хэмжээгээ мэдэгдэхүйц томорч байгааг анзаарч магадгүй бөгөөд жирэмсний туршид өссөөр байх болно. Ихэнхдээ анхны хүүхэд болвол хөхний  хэмжээ илүү томорч нэмэгдэх нь түгээмэл. Хөхний арьс сунан загатнах мэдрэмж төрж, улмаар таталтын толбо (stretch marks) үүсэх магадлалтай.