Ихэнх мэргэжилтнүүд жирэмслэхээс дор хаяж нэг сарын өмнө жирэмслэлтэд зориулсан витамин хэрэглэхийг зөвлөдөг. Стандарт жирэмслэлтэд зориулсан витамин нь жирэмслэлтийг дэмжихэд шаардлагатай олон бичил шимт бодисыг агуулдаг. Үүнд, төмөр, фолийн хүчил, кальци, йод, цайр, мөн витамин A, B, C, D, E багтана. Эдгээр витаминууд нь шууд жирэмслэхэд тусалж чадахгүй байж болох ч зарим судалгаагаар prenatal vitamins нь үр тогтолтыг сайжруулж, жирэмслэх боломжийг ихэсгэж, эрүүл жирэмслэлт үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
Жирэмслэхийг оролдож байх үед хамгийн чухал хоёр орц нь фолийн хүчил болон төмөр юм.

- Фолийн хүчил: Фолийн хүчил нь биеийн бүх эсийн бүтцийн үндэс бөгөөд мөн жирэмсний эхэн үеийн хөгжлийг хангахад зайлшгүй шаардлагатай. Энэ нь жирэмсний эхний хэдэн долоо хоногт нярайн тархи болон нурууны хөгжлийг зөв үүсгэхэд тусалж, төрөлтийн гажиг гарах эрсдлийг бууруулдаг. Зарим судалгаагаар фолийн хүчил нь ургийн тодорхой эрсдэлийг багасгаж болдог гэж үздэг.
- Төмөр: Төмөр дутагдал нь сарын тэмдэгт нөлөөлж, өндгөн эс ялгаралт болон жирэмслэх боломжийг бууруулж болдог. Судалгаанууд харьцангуй янз бүрийн үр дүнтэй боловч зарим мэргэжилтнүүд төмрийн дутагдал нь үргүйдлийн эрсдэлтэй холбоотой байж болохыг хэлдэг. Ихэвчлэн боловсруулсан болон савласан хүнс хэрэглэдэг бол эмэгтэйчүүдэд фолийн хүчил болон төмөр дутагдал үүсгэх магадлалтай тул нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв гэж үздэг аж. Харин манай улсад энэ байдал харьцангуй гайгүй. Гэсэн ч шаардлагатай нэмэлт витаминыг эмчийн заавраар уух нь зүйтэй
Ихэнх жирэмслэлтэнд зориулсан витамин нь эрүүл жирэмслэлт, үргэлжилсэн жирэмслэлтэнд туслах хангалттай хэмжээний фолийн хүчил болон төмөр агуулдаг. Гэхдээ хэрвээ та тусад нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байгаа бол фолийн хүчил өдөрт 400–800 микрограмм, төмөр өдөрт дор хаяж 27 миллиграмм авч байгаарай.