Үр тогтолтыг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь эрсдэлтэй юу

Их хэмжээний витамин, эрдэс бодис агуулна гэсэн нэмэлт бүтээгдэхүүнүүд аюултай байж болно хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг аж.  Жирэмслэх гэж байгаа үед шаардлагагүй, хэтрүүлсэн, үр дүнгүй витаминыг хэрэглэх нь зөвхөн мөнгө үрэх төдийгүй таны болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно.  Их хэмжээгээр хэрэглэх нь заавал сайн гэсэн үг биш бөгөөд зарим нэмэлт бүтээгдэхүүн нь таны биеийн хувьд нэг орцын хэмжээ хэт их байж болно.

Одоогийн байдлаар бид үржил шимийг дэмжих хольцын нэмэлт бүтээгдэхүүний үр нөлөөг бүрэн мэдэхгүй тул, TTC үед энгийн prenatal витамин хэрэглэх нь илүү аюулгүй сонголт байж, дараа нь та ямар нэг витамины дутагдал байгаа эсэхийг эмчтэйгээ хамт тогтоож, дутагдлыг нөхөх нь зөв.

Жирэмслэхээс өмнөх үедээ эмчтэй уулзаж, хооллолт, шимт бодисын хэрэгцээний талаар ярилцаж, шаардлагатай бол цусны ерөнхий шинжилгээ, эсвэл бичил шимт бодисын дутагдлыг тодорхойлох тусгай шинжилгээ хийлгэх. Ингэснээр таны нэмэлт бүтээгдэхүүнийг яг шаардлагатай шимт бодис дээр төвлөрүүлэн хэрэглэх боломжтой болно.