Хөхний суваг битүүрсэн үед яах ёстой вэ

Төрсний дараа тохиолдож болох хүндрэлүүдийн нэг нь хөхний суваг битүүрэх юм. Хөхний аль нэг хэсэгт сүү гадагшлах нь саатсаны улмаас суваг битүүрдэг. Суваг битүүрсэн хөхөнд хатуу бэрсүү үүсэх, арьс улайх шинж тэмдэг илэрнэ. Энэ үед,

  • Хүүхдийг ойр ойрхон хөхүүлэх
  • Хүүхэд хөхөө зөв үмхсэн эсэхийг шалгах
  • Суваг битүүрсэн хөхөө эхэлж хөхүүлэх
  • Хөхөө бүрэн суллах
  • Бүлээн бигнүүр тавих
  • Зөөлөн иллэг хийх
  • Хөхөө үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй.