Төрснөөс хойш нярай хүүхэд маш хурдан хөгждөг. Хүүхэд бүр өөр өөр хурдаар хөгждөг учир бага зэрэг ялгаатай байх нь хэвийн үзэгдэл. Харин мэргэжилтнүүд тодорхой хөгжлийн шатлал тогтоодог. Тэгвэл төрснөөс хойш нэг сартайгаас нэг нас хүртэлх хугацаанд нярай хүүхэд хэрхэн өсөж, хөгжиж, суралцаж байдаг талаар мэдээлэл хүргэе.
1 сартай хүүхдийн хөгжил
- Жингийн нэмэгдэл: 0.7 – 0.9 кг
- Өндрийн өсөлт: 2.5 – 4 см
- Өдөрт 16–19 цаг унтана (5–6 удаагийн унтлага)
- Ээжийнхээ үнэрийг таньж эхэлнэ
- Нүүрний янз бүрийн илэрхийлэл гаргана
- Чанга дуунаас амархан цочино
- 20–25 см зайд байгаа зүйлийг харж чадна
- Хөдөлж буй зүйлийг дагаж харах чадвар сул
- Өнгөний эсрэгцэл (хар-цагаан гэх мэт)-д дуртай

2 сартай хүүхдийн хөгжил
- Жин: 0.7–0.9 кг нэмэгдэнэ
- Өндөр: 2.5– 4 см өснө
- 15–18 цаг унтана (5–6 удаагийн унтлага)
- Ганганах мэт авиа гаргана
- Гараа амандаа хүргэнэ
- Инээмсэглэж, анхаарал татах зорилготой дуу гаргана
- Танил дуу сонсох, ялангуяа ээжийн дуугаар толгойгоо эргүүлнэ
- Гар, хөлийг энгийнээр хөдөлгөнө
- Нэг зүйл рүү хараагаа тогтоохыг оролдоно
- Толгой, хүзүүний хяналт сайжирна

3 сартай хүүхдийн хөгжил
- Жин: 0.7-0.9 кг нэмэгдэнэ
- Өндөр: 2.5-4 см өснө
- 15–17 цаг унтана (4–5 удаагийн унтлага)
- Дуу, нүүрний илэрхийллийг дуурайна
- Танил дуу сонсоход инээмсэглэнэ
- Гэдсээрээ хэвтэхдээ толгойгоо өргөнө, хөлөө хөдөлгөнө
- Гараа, хуруугаа амандаа хийнэ
- “Оо”, “Аа” гэх эгшиг авиа гаргана
- Хол зайнаас танил царай, зүйлийг танина
- Гараа нээж хаана
- Тоглоом барьж сэгсэрнэ

4 сартай хүүхдийн хөгжил
- Жин: 0.4 – 0.5 кг нэмэгдэнэ
- 17 цаг унтана (4–5 удаагийн унтлага)
- Давтагддаг үйл явдлыг ойлгож, хариу үзүүлнэ
- Инээж, баяр хөөрөө илэрхийлнэ
- Дургүй үедээ уйлж, уурлана
- Гэдсээрээ хэвтээд нуруу руугаа эргэнэ
- Өргөхөд хөлөөрөө тулна
5 сартай хүүхдийн хөгжил
- Өдөрт 17 цаг унтана (2–3 удаагийн унтлага)
- Харааны чадвар сайжирна
- Ойр болон холын хөдөлж буй зүйлсийг даган харна
- Тод өнгөнд дуртай болно
- Давтамжтай авиа гаргана
- Эргэж, хөрвөөж чаддаг болно
- Хөлөө барьж амандаа хийх оролдлого
- Хоолонд сонирхол илэрнэ (Бор хоолонд бэлэн болж эхэлж буй шинж)
6 сартай хүүхдийн хөгжил

- 14–16 цаг унтана (+ өдрийн 4–5 унтлага)
- Тусламжгүйгээр хэсэг сууж чадна
- Гийгүүлэгч, эгшиг авиаг хослуулан дуугарна
- Дуртай, дургүйгээ илэрхийлнэ
- Нэрээ танина
- Инээх, уйлах, уурлах гэх мэт сэтгэл хөдлөл илэрхийлнэ
Таны хүүхэд одоо 6 сартай боллоо. Бор хоол идэж эхлэх боломжтой үе.
7 сартай хүүхдийн хөгжил
- 12–16 цаг унтана (2–3 удаа)
- Тулгуургүй удаан сууна
- “Үгүй” гэдгийг ойлгож эхэлнэ
- Дууны өнгөөр сэтгэл хөдлөлийг ялгана
- Юм шүүрч авах (raking grasp) оролдлого
- Янз бүрийн нүүрний илэрхийлэлд хариу үзүүлнэ
- Юм бүрийг амандаа хийж үзнэ
- Илүү олон гийгүүлэгч авиа гаргана
8 сартай хүүхдийн хөгжил

- Шөнө 12 цаг унтана + 2–3 унтлага
- Өөрөө сууна
- Олон янзын дуу авиа гаргана
- Зөөлөн жимс зэрэг finger food идэх гэж оролдоно
- Салах айдас илэрнэ
- Нэг тоглоомд дуртай болж болно
- Мөлхөж эхэлнэ
- “Мама” гэх мэт үг хэлж магадгүй
- Жижиг зүйл барьж чадна
9 сартай хүүхдийн хөгжил
- Шөнө 12 цаг унтана + 2–3 унтлага
- Хэдэн хүнд илүү дасаж, холбоо тогтооно
- Салах айдас илэрнэ
- Finger food барьж иднэ
- Хуруугаараа заана
- Нэрэндээ хариу өгнө, “Үгүй”-г ойлгоно
- Янз бүрийн дуу гаргана
- Танихгүй хүнээс айна
- Мөлхөж эхэлнэ
- Босох оролдлого хийнэ
- Тусламжгүй сууна
10 сартай хүүхдийн хөгжил

- Шөнө 12 цаг унтана + 2 удаагийн унтлага
- Тоглоомыг сэгсэрч, цохиж, шиднэ
- Яриаг дуурайна
- Биеийн хөдөлгөөнөөр харилцана
- Өөрийн “хүүхдийн дохионы хэл” үүсгэнэ
- Мөлхөнө
- Тавилга түшиж босно
11 сартай хүүхдийн хөгжил
- Шөнө 12 цаг унтана + 2 унтлага
- Олон зүйлийг нэрээр нь танина
- Түшиж босож, хэсэг зогсоно
- Тусламжгүй хэдэн алхам хийж магадгүй
- Энгийн заавар дагана
- Хэдэн үг хэлж эхэлнэ
1 настай хүүхдийн хөгжил

- Доод тал нь 12 цаг унтана
- Тусламжгүй сууна
- Мөлхөнө
- Түшиж босож алхана
- Зарим нь өөрөө алхана
- Юмыг сэгсэрч, шидэж, унагаж судална
- Дохио зангаагаар үг хэлнэ
- Үг дуурайна
- Энгийн зааврыг ойлгоно
- Нэр хэлэхэд хүн/зүйл рүү харна
- “Мама”, “Дада” гэх мэт үг хэлнэ